Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр Инчеон–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь баривчиллаа.
Уг этгээд нь 2024 оны гуравдугаар сард мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байсныг баривчилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.