СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Б.Одбаяр: Бетоноор хийсэн 19 мянгын бродюрыг хотод хийж байгаа нь чулуун бродюртэй андуураад байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай ярилцлаа. 

-Сүүлийн үед олон чиглэлийн зам хааж засварлаж байна. Одоо ямар ямар чиглэлүүдэд засвар хийгдэж байна вэ?

-Нийтдээ 87 байршилд зам засварын ажил явагдаж байгаагаас 38 байршлын засвар дууссан. Нийт 162,3 км автозам засахаас 51 км-ыг шинэчлээд дууссан. 39,40 дэхь байршил буюу МҮОНРТ-ийн зүүн талаар Тасганы овоо хүртэлх автозамыг өнөөдөр /2024.10.01/ оройны 23:00 цагаас хааж засварлана. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Худагийн гумадж буюу Хангай хотхоны уулзвараас Авто плазагийн уулзвар хүртэлх автозамын асфальт бетон хучилтыг мөн өнөөдөр орой хийнэ.

-Зам засварын ажил хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ?

-Мэдээж цаг хугацаатай уралдаж байна. Аравдугаар сарын 30 хүртэл хийгдэх ёстой ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Нэмэх градустай байвал үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ажилд нэлээд хүндрэл гарч байна. Жишээ нь бродюрын асуудал. Аж ахуйн нэгжүүдэд хэл ам их ирж байна. Мөн бороо цас орсонтой холбогдуулан хоёр хоног ажлаа хийж чадсангүй гэх мэт. 162,3 км гэдэг бол үнэндээ өмнө нь түүхэнд байгаагүй олон км зам засварын ажил юм. Нормоор бол 10 жил тутамд шинэ хучилт хийх ёстой байдаг.

Яагаад зам засварын ажил сургууль цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн эхлэв гэж иргэд гайхаж байж магад. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажил бол ерөнхийдөө дууссан. Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажил 65 байршилд хэрэгжихээс 21 байршилд хийгдээд дууссан. Үлдсэн 41 байршилд ажлууд явагдаж байна. Үнэт цаасны хөрөнгө буюу бонд босгох ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Хөрөнгө босч худалдан авах ажиллагаа зургаадугаар сарын 29-нд эхэлсэн. Тендерийн хуулийн хугацаатай холбогдуулан ажлууд хойшилсон. Ингээд наймдугаар сарын дундаас гүйцэтгэгч бүрэн шалгарч ажилдаа орсон байгаа.

-Сүүлийн үед бродюрын асуудал их дэгдэж байна. Өндөр үнээр авлаа гэх мэт. Танай газраас сонгон шалгаруулалт зарлахдаа нэг бродюрыг ямар үнээр авна гэж зарладаг юм бэ?

-Улс төрийн зорилготойгоор энэ асуудлыг дэгдээж байгаа гэдгийг тодорхой хэлье. 118 800 төгрөг гэх төсөв дээр суулгасан материалын зардлын үнэ бол Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны өгсөн үнийн санал. Өнгөрөгч 11 дүгээр сард хотын дарга тус холбооны хүмүүстэй уулзаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж шийдсэний хүрээнд авсан үнэ. Тус холбооноос өгсөн үнийн санал гэдгийг дахин хэлье. Ямар нэг албан тушаалтан зохиож тавьсан үнэ биш. Хоёрдугаарт, том том чулуу үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэлтээ угсраад эхэлсэн ч цаг хугацааны хувьд буюу зургаадугаар сард багтааж нийлүүлж амжихгүй юм байна гэдгээ хэлсэн. Бид нэгэнт төсвөө гаргасан, сонгон шалгаруулалтаа зарлачихсан байсан учраас гүйцэтгэгчээ шалгаруулсан. Ингээд бүтээгдэхүүнээ урдаас оруулж ирсэн.

Хамгийн анхны компани буюу Тасо ХХК есдүгээр сарын 15-нд дөнгөж эхний шалгалт тохируулгаа хийгээд үйлдвэрээ ажиллуулж, чулуун хавтан, явган хавтан, явган бродюр үйлдвэрлэж эхэлсэн. Эндээс худалдан авалтаа хийгээд, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд явж байна. Иргэд маань зөв ойлгоорой. Хэн нэгэн улс төрчийн иргэд аж ахуйн нэгжүүдийг турхирч байгаа улс төржсөн алхамд битгий автаасай. 

19 000 мянгын бродюр бол бетоноор хийсэн, тээврийн болон суурилуулалтын зардал ороогүй. Бетонон хашлагыг Минжит булган ХХК-аас 30 000 төгрөгөөр л авдаг. Тээврийн зардал энэ тэр нь ороогүй. 

Чулуун бродюрыг хэзээ ч 19 000 төгрөгөөр авах боломжгүй. Сонгуулийн шоунаас болж энэ ажил зогсохгүй. Хариуцлагагүй улс төр хийж байна. 

-Манайд бродюр хийж байгаа үндэсний хэчнээн компани байна вэ? Зарим нь энэ жилээс шинээр байгуулагдсан юм байна. Ирэх жилээс дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх нээ.

-Чулуу үйлдвэрлэгчдийн холбоонд бүртгэлтэй үндсэн том зургаан үйлдвэр байна. Тэд маань эхний байдлаар үйлдвэрүүдээ өргөжүүлэх нь өргөжүүлж, байгуулах нь байгуулж, зүсэлтээ хийгээд явган хавтан буюу бродюр үйлдвэрлээд эхэлсэн. Автозамын бродюр ч үйлдвэрлэж эхэлж байна гэсэн. Дараа жилээс дотоодоос 100 хувь хангана. 

Цахим орчинд бас нэг буруу мэдээлэл байгаа нь 3500 төгрөг гэх ойлголт. Явган хашлага, автозамын хашлага хоёр ялгаатай. Чанар дээр стандартын шаардлага тавьдаг. Хувь хүнээс авсан хашлага бол арчлалтыг буруу горимоос хийснээс үүдэж үйрч унадаг. Өмнөх жилүүдэд Минжит булган, Байгууламж од гэх компаниудаас өмнө нь авдаг байсан. Тус компаниуд хүчин чадлаа дийлэхгүй, өдөрт 40-50 ш гаргаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.