СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-01

🔴LIVE: Ц.Дагвадоржийг Үндэсний эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвших эрхтэй гэж үзжээ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

Үндэсний эвслээс Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Ц.Дагвадоржийг эгүүлэн татах гомдлыг нэр бүхий иргэн гаргажээ. Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо тус асуудлыг өнөөдөр хэлэлцсэн байна.

Ингээд Үндэсний эвслээс Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Ц.Дагвадоржийг эгүүлэн татах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэжээ.

Үндэсний эвслээс Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Ц.Дагвадорж:

-Миний бие Үндэсний эвслээс НИТХ-д нэр дэвшиж байгаа. Мөн дүүргийн иргэдийн хуралд Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшиж байгаа. Өнөөдөр дүүргийн сонгуулийн хороо гомдол ирсэн гэж мэдэгдсэн. МАН-аас нэр дэвшигч Б.Наранцацралт гэдэг хүн намайг дүүрэг, нийслэлд давхар нэр дэвшиж байгаа нь миний эрх ашигт нөлөөлж байна гэсэн утга бүхий гомдлыг гаргасан юм билээ. Ингээд дүүргийн намын хороо тус асуудлыг хэлэлцээд гомдлыг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.