- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын гишүүн нь 40-өөс дээш цаг тасалбал ёс зүйн хариуцлага тооцох талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:
-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж байгаа тус дүрмэндээ тодорхой заасан байдаг. Жишээлбэл ажлын таван өдөртэй тэнцэхүйц УИХ-ын чуулганаас хоцорсон, тасалсан тохиолдолд байнгын хороон дээр хариуцлагын асуудал яригдана.
Нэгдүгээрт ямар хариуцлага тооцох вэ гэхээр УИХ-ын гишүүнд сануулах арга хэмжээг авна, хоёрдугаарт өөрөөр нь уучлалт гуйлгах арга хэмжээг авна, гуравдугаарт зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний цалин хасах хариуцлага.
Н.Нарантуяа гишүүний хариуцлагын асуудлыг та сая хөндөж байх шиг байна. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсантай холбоотойгоор Н.Нарантуяа гишүүнд хариуцлага тооцоогүй.
УИХ-ын гишүүн гадаад, дотоодод томилолт авч байгаа тохиолдолд заавал Улсын их хурлын даргын захирамж гаргуулсны дараа энэ ажлаар эсвэл энэ улсад хэд хоногийн хугацаатай явах хүсэлт байна гэсэн удирдамжаа батлуулаад томилолтоо авдаг. УИХ-ын гишүүн Н.Нарантуяа энэ журмыг зөрчсөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.