СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон хоёр малчныг эрэн хайж байна

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 хоногийн өмнө

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болжээ. Унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн байна.

Тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл эрэн хайж байна.

Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн багийн малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэн хамтран 2024.09.30-ны өдрөөс эхлэн тус малчныг эрэн хайж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.