- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Эко констракшн” компани зогсоолын асуудлаа шийдэж чадвал 54 давхар барилгаа барьж болно гэж “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байна.
“20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:
-2025 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед бид "20 минутын хот" концепцийг дээр үндсэн хоёр гурван ажил дээр түлхүү ажиллана гэж саналаа өгөөд явж байна. Тухайлбал, тусгай замын автобусны нэг шугамыг Буянт-Ухаагаас Хан-Уул дүүргийн 120 хүртэл явуулна гэдгээ хоттой ярилцсан. Энэ асуудлыг Үндэсний хорооны хурлаараа авч хэлэлцэнэ. Хоёрдугаарт их ачаалалтай байдаг дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний болгоё гэж байгаа. Мөн автомашингүй хэсгийг олноор бий болгоё гэж байгаа.
Түүнчлэн тойрог хурдны зам, Туулын хурдны замаас гадна тээврийн хэрэгслээ олон төрөл болгоё гэдэг дээр анхаарал хандуулж байна. Төсвийн тодотголын үеэр яригдсан томоохон гүүр, нүхэн гарцын ажлууд явагдах байх. Гэхдээ эдгээр ажлууд төсвийн хөрөнгө оруулалтаар явахгүй.
“Эко констракшн” компани авто зогсоолын асуудлаа шийдэж чадвал 54 давхар барилгаа барьж болно гэж бодож байна. Бизнесийн байгууллага ашгаа л бодно шүү дээ.
Тус барилгыг барих зөвшөөрлийг гурван жилийн өмнө өгсөн юм билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.