СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 хоногийн өмнө

УИХ-ын 126 гишүүн бүхий намрын ээлжит чуулган эхэллээ. Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрлээс тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Монгол Улсын Засгийн газраас энэ намрын чуулганаар хүний эрхийн багц хуулиуд Монгол улс хүний эрх чөлөөг хангахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эсрэг багц хуулиудыг өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Авлигын индексийн асуудал бол улс орны ганц авлигатай тэмцэх тэмцлийн тухай биш улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой цогц ойлголт. Энэ дотор авлигатай хийж байгаа тэмцлийнх нь үр дүнгээс шалтгаалж улс орнуудыг үнэлдэг байдал байгаа.

Энэ жилийн хувьд авлигатай тэмцэх манай индекс аль хэдийнээ тодорхойлогдсон нэгдүгээр сард зарлагдана. Бид нар цаашдаа авлигыг яаж ялах, Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн тулд авлигатай яаж тэмцэхийн бэ гэдэг бодлогоо хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар тодорхойлж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.