- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын 126 гишүүн бүхий намрын ээлжит чуулган эхэллээ. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хүртэл арга хэмжээ авах ёстой талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Намрын чуулган эхэлж байна. Энэ намар мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэлнэ. Тэр үеэр монголбанкныхантай уулзаж энэ асуудлыг дахиж сөхөж ярих шаардлагатай.
Монголбанкны энэ асуудлыг та бүхэн бас санаж байгаа байх. Удирдлага нь энэ банкны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Ямар ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг шалгаад өгөөч гэж прокурорын газарт хандсан. Харамсалтай нь, прокуророос ямар нэгэн асуудал байхгүй байна гэдгээр надад хариу ирсэн. Цаашид шахаж шаардаж явахаас өөр алга байна.
Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад явж байна. Өнөөдөр худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг өргөн барих гээд Засгийн газраас санал аваад явж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.