СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Машинтайгаа голын усанд живсэн жолоочийн цогцсыг олж, зорчигчийг эрэн хайж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Хэнтий аймгийн Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн байна. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олжээ.

Зорчигч иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.