СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Зургийн тайлбар: Аглаг бүтээлийн хийдийн намрын үзэмж

Өнөөдөр /2024.09.22/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө --1…-3 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Есдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно.

Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 23, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.