СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлт болж, нэг эмэгтэй хүнд бэртжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын  Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсэгт энэ сарын 11-ний өдөр дэлбэрэлт болж, нэг эмэгтэй хүнд бэртжээ.

Эмэгтэйн биеийн байдал хүнд, биеийн багагүй хэсэг химийн бодист түлэгдсэн байна. Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Энэ талаар цагдаагийн байгууллага “"Эрдэнэт үйлдвэр”-ийн Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 11-ний 10:25 цагт ирсэн. Шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна”  гэв.

Харин болсон явдлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга н.Гантулга:

-Долоон хоногийн өмнө болсон үйл явдал. Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсэгт осол болсон. Ослын улмаас бэртсэн эмэгтэйг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ослын шалтгааны талаар мэдэхгүй байна. Энэ талаар болон эмэгтэйн биеийг асууж, лавлаад мэдээлэл өгье” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.