СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-19

Шинэ технологи: Шууд цементэн зам тавьдаг машин өдөрт гэр хорооллын 2 км замыг засна

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
13 цагийн өмнө

Гэр хорооллын дундуурх замыг ер засдаг бил үү? Их цөөн санагдах нь лавтай. Бартаа, эвдрэл ихтэй учраас аль ч улирлын нөхцөлд зорчих амаргүй. Мөн нийтийн тээвэр явах боломж үүнээс болж хязгаарлагддаг.

Тэгвэл Recycling технологийн богино хугацаанд шороон зам засдаг машиныг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд ашигласан нь шинэ тутам туршлага болжээ. Энэ замын хажууд үерийн далан, нөгөө талд нь ЕБ-ын 49-р сургууль бий. Иймд голчлон хүүхдүүд зорчдог аж.

Recycling технологи нь, машин урагшлах явцдаа шууд хөрсийг устай хольж, цемент болгоод хучдаг байна. Араас нь индүүдлэгийн машин явснаар замыг богино хугацаанд засдаг аж.

Энэ санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуул гаргасан байна. Тэрбээр зам засварын ажлын үеэр биечлэн байлцах үедээ тайлбар өгчээ.

Н.Мандуул "Гэр хорооллын зам бартаатайгаас болж олон хүндрэл үүсдэг. Гэвч засдаггүй, засах нь тун ховор. Харин Recycling гэж технологийн тусламжтай ийнхүү Чингэлтэй дүүргийн 13-р хороонд ажиллаж байна. Амжилттай болж байна. Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл цаашид нэвтрүүлэх боломжтой. " хэмээн ярьжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр ч технологийн тухай сайтар тайлбарласан. Холбоотой хоёр машин удаан урагшлах явцдаа, хөрсийг шууд янзалж, дээш татан устай хольж цемент болгоод, буцаагаад хучдаг аж. Дээр дурдсанчлан индүүдлэгийн машин араас нь явахад л хангалттай. Асфальт биш, гэр хорооллын дундах хүндэрсэн замуудад тохиромжтой хувилбар болж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийн тухайд "Энэ замыг төсөвгүйгээс болж гүйцэд засаж чадалгүй орхисон байсан. Одоо тун хялбар технологиор, хурдтай засаж байгааг харах таатай байна. Хамгийн гол нь үүгээр хүүхдүүд их явдаг. Дэргэдээ үерийн далантай учраас аль ч улиралд аюул эрсдэл элбэг" хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуулын хувьд ажлаа аваад удаагүй ч олон чиглэлд санаагүйг санаж, хийгээгүйг хийж байна. Түүнийг урьд нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус банкийг дампуурлаас гарахад томоохон үүрэг гүйцэтгэснээр нь олон нийт танина.

Н.Мандуул өдгөө НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Чингэлтэй дүүргийн асуудлыг мэдэхийн хувьд, мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн тухайд тус дүүргийн гэр хорооллын замыг ийн шинэ технологиор, хурдтай засуулж эхэлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайхан санаа
12 цагийн өмнө
116.206.83.106

шороог устай холихоор цемент болдогийг гайхамшиг гэхгүй юм бол юуг гайхамшиг гэх билээ

Зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

Сайн байна,шинэ техник технологи ашиглаж цаг хугацаа хэмнэж санаачилгатай ажиллаж байгаа хотын захиргааныхан баярлалаа. Амжилт хүсэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.