Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч эрэгтэй өнөөдөр гэнэт нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Талийгаач зүрх нь зогссон байна. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан:
-Маш харамсалтай үйл явдал боллоо. Талийгаач гэнэт зүрх нь зогссон. Гадны ямар нэгэн нөлөөгүй нас барсан. Цагдаагийн байгууллага ирж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, ар гэрийнхэнд нь болон оршуулгын ажилд нь туслах арга хэмжээ авч ажиллахаар болж байна. Энэ үйл явдлыг та бүхэн болгоомжтой мэдээллийг хүсэж байна. Ар гэрийнхэнд мэдээж хүнд байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум ма бад ми хум