- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн "Үндэсний Эвсэл"-ээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших 27 нэр дэвшигчээ тодруулаад байгаа билээ.
НИТХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн III тойрогт тус эвслээс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул нэр дэвшжээ. Тэрээр өмнө нь 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. С.Эрдэнэтуултай хамт “Үндэсний эвсэл”-ээс А.Түмэннасан, Х.Өлзийхорол нарын эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлсэн байна.
Мөн НИТХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн I тойрогт Монгол Улсын начин Г.Намсрайжавын охин, Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд тус эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За да. Хүн намаа сонгож, бүх шатны сонгуульд нэр дэвших эрхтэй л дээ. Аав нь МАН аас дэвшиж УИХ ын гишүүн болж бсан . Дараа нь намаасаа гарч дахин нэр дэвшээд ялагдаж бсан. Охин нь МАн аас нийслэлийн ИХТ болж бсан. Одоо бас намаа сольж бгаа юм бна. Нөгөө эх гь шийр алаг бол унага нь бөөр алаг гэдэг үг бдаг даа хөөрхий гэж.
Ман нам олон жил холгосон хүндээ квот өгчихгүй хохинээ
Эрдэнэтуул ёстой хөөрхөн охин шүү