- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой зургаан асуудлыг танилцуулж, дэмжүүлсэн байна.
Боловсролын сайд Б.Наранбаяр:
Өнөөдөр Монгол Улсад багшийн хомстол, ур чадварын асуудал хурцаар яригдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой зургаан асуудлыг танилцуулсан. Тодруулбал,
Боловсролын салбарт хамгийн чадварлаг, мундаг хүмүүсийг тогтоохын тулд цалин сайн хангалттай байх ёстой. Яг өнөөдрийн байдлаар багшийн цалин 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай байгаа. Үүн дээр нэмэгдэл авч байгаа. 3.8 сая төгрөгийн цалин авдаг 1000 гаруй багш байна. Сумд ажиллах багш 40 хувийн нэмэгдэл авч байгаа. Улсын дунджаар авч үзвэл Ерөнхий боловсролын сургуулийн багш 2.4 сая төгрөгийн цалинтай байгаа. Цэцэрлэгийн багш 2.3 сая төгрөгийн цалин авч байгаа. Гэхдээ багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ талаар үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярилцаж байгаа. Нэмэгдүүлж байж өрсөлдөх чадвар сайжирч, хамгийн сайн боловсон хүчинтэй болно гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дөнгөж сургууль төгсөад багш болсон хүн 1.2 саяаас эхэлж байга. Нөгөө 45 хоногын курсын багш 1 сая авах байлгүй Дээд цалин авч байгаа 1000 хүн 3.8 сая авдаг байж доод цалинг хэдэн хүн авч байгааг хэлж болдоггүй юм байх даа.
Хүүе яаж ч бодсон 3.8 сая төгрөгийн цалинтай багш ЕБСд байхгүй ш дээ. Үндсэн цалин 1.4 сая 100 % нэмэгдэлтэй байгаад ч 3.8 сая хүрэхгүй ш дээ.
Бас дээр нь энэ олон татвар чинь суутгагдаад гар дээрээ хэдийг авдаг билээ дээ? Бусдад буруу мэдээлэл түгээгээд байх юм.