СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорооны цогцолбор барилгыг ашиглалтад оруулжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

БГД-ийн 9 дүгээр хорооны цогцолбор барилгыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр тус хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг тав тухтай, нэг цэгээс авах боломж бүрджээ.

Хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг байгуулжээ. Барилга дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийдэж өгчээ.

Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байна. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 

Сурталчилгаа

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

сүхбаатар дүүргийн эмнэлэгийг шинээр бариулах хувь сүхбаатарын ууган дүүргийн оршин суугчидад ер байхгүй бололтой.хотын төвөөс одоогийн нэгдсэн эмхэлэг рүү очих шууд унаа ч байхгүй. энэ дүүрэгт хэдэн хүн насаараа л сонгогдлоо. юу ч хийсэнгүй. дахин дахин сонгогдоод. тэдний биологийн нас нь дуусахад 50"илийн дараа сүхбаатарчууд нэг эмнэлэгтэй болох байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.