СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-18

“...Хамтарсан юм бол хамгаал, чадахгүй бол огцруулна”

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Ер нь бол АН-ыг гаднаас нь хараад ийм, тийм гэж дүгнэхэд хэцүү. Эвлээд ч байгаа юм шиг, эвдрээд ч яваа юм шиг харагдаад байдаг. Тус намын дарга асан хүмүүс “…АН-ын дарга л АН-ынхаа зовлонг ойлгоно” гээд байдаг юм. Сая, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга асан Н.Алтанхуяг “…Намын дарга, удирдлага байна гэдэг манай намын хувьд зовлон байдаг юм. Та нарт өнгөц замбараагүй харагдаж байж болно. Гэхдээ чөлөөтэй байна гээд дураараа дургина гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын завсарт явахыг намыг авч явах урлаг гэж хэлнэ. Энэ нь маш хэцүү” гэж байсан юм. Нэг талаас энэ үнэн.

Гэвч АН ямар ч байсан нийлж байгаад УИХ-ын сонгуульд орсон. .

Мөн гурав, дөрвөн жил тарж бутарч яваад өнгөрсөн 2023 оны эхэнд л учир зүйгээ олж байснаа бодвол АН-ынхан бас ч гэж цэгцрээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл, “...АН-ын зовлон хаанаа байна вэ” гэдгийг энэ намынханд, олон нийтэд ч ил тодорхой болжээ.

Угтаа

. Яг үнэндээ АН засагт хамтарсан биш өнөөх хоёрынх нь дарамт шахалт улам нэмэгджээ.

Лав дөрөв дэх . Харин АН-ын удирдлагууд хариуд нь “Бид шударга ёс дээр хамтрахаар тохирсон. Шударга бус зүйлийг хаацайлахгүй гэж тохирсон. Хэлсэндээ байхаас өөр аргагүй. Энэ зарчмаас одоо буцах боломжгүй” гэсэн тухай АН-ынхан нэвт ярьж байна.

Үнэхээр ч хууль хяналтынхны хийж гүйцэтгэж байгаа ажиллагаа сүүлийн үед мань эрд улам ойртсон бололтой. Тиймээс сандарч намынхаа удирдлага, тэгээд бас жагсаалтад оруулж гишүүн болгосон, нэр дэвшүүлж сонгуулсан хүмүүстэйгээ холбогдож дээрх “санал”-аа хэлэх болсон байна.

Лав өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр түүнтэй ийм холбоотой нэр бүхий 3-4 гишүүн нэгэн том компанийн оффист уулзаж “экс”-ийн хэлснийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярьжээ. Тэнд ярьснаа хэрэгжүүлж, тэд удахгүй ил гарч ярих юм байна.

Андашгүй л дээ, сая ээлжит бус чуулганы үеэр нэг гишүүн “…Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгоно гэж байна. Би үүнийг жаахан гайхаад байна. Улс төрийн намын эрх ашиг гэж бас юу вэ. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох ёстой юм уу” гэж байсан даа. Ерөнхийдөө ийм байдлаар үзэл бодлоо илэрхийлж гарч ирдэг.

Тав дахь экс бас АН-ын дарга Лу.Гантөмөрийн эрх мэдлийг хувааж эдлээд ханахгүй байгаа дуулдах болов. Бас л АН-аар дүүрэн ярьж байгаа сэдэв л дээ. Мань эр өнгөрсөн жил АН-ын дотоод сонгууль болох үеэр хотыг мэдэлдээ авчихсан. Хүнээ тавьчихсан. Үүнийхээ буяныг эдэлж сая НИТХ-ын сонгуульд өөрийн гэсэн бүх хүнээ нэр дэвшүүлжээ. Ингээд НИТХ-д АН дахь олон фракц байтугай АН-ын дарга Лу.Гантөмөрийн ганц ч хүн багтаж чадаагүй байгаа юм. даа.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хөгийн сайт ардаа ман намын том нөлөө бүхий нөхдүүдтэй зууны мэдээ сонин бол тэр чигтээ сү батболд гэж хулгайчийн хувийн сонин

Ch
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Yostoi nchaaj uguh yumda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.