СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-18

Нүүдэлчин эко зуух угаартах эрсдэлгүй, хэмнэлттэй гэдгээрээ олны талархлыг хүлээж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

БОУАӨЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж Ногоон технологи 2024 үзэсгэлэн энэ сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнд байгальд ээлтэй иноваци шингэсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүд танилцуулагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс сүүлийн үед  угаарын хийгээ давхар шатаадаг угаартах аюулгүй, айдасгүй гэдгээрээ танигдаад буй Нүүдэлчин эко зуухыг онцолж байна.

Энэ зуух нь Монгол хүний ур ухаанаар бүтсэн бөгөөд “Таван толгойтүлш ” ХХК-ийн Зүүн баруун үйлдвэрүүдийн сайжруулсан түлш, болон “Энержи Ресурс” ХХК-ийн угаасан нүүрс, мөн хөдөө орон нутагт хэрэглэж байгаа түүхий нүүрсэнд зориулж аж.

НИЙСЛЭЛИЙН ГАЛ ТҮЛДЭГ 210 МЯНГАН ӨРХ ХЭРЭГЛЭВЭЛ ЖИЛДЭЭ 75,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРЧ МӨН АГААРТ ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСЭХГҮЙ ЮМ.

Давхар шаталтат Нүүдэлчин эко зуухыг хэрэглэснээр: галлагааны хугацаанд 1 айл өдөрт = 1500₮, сард = 45,238₮, жилд 360,000 төгрөг хэмнэх бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын гал түлдэг 210,000 айл өрх энэ зуухыг хэрэглэнэ гэж үзвэл өдөрт 315,000,000, сард = 9,5 тэрбум, жилд = 75,6 тэрбум төгрөг хэмнэлт гарах тооцоолол гарч байна.

Мөн утааг 90-ээс дээш хувиар багасгах ба манай улсад мөрдөгдөж буй  MNS5216:2016  стандартын үзүүлэлтүүдийн ахуйн хэрэглээний зуухны стандартаас 4 дахин бага байгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээгээр нотлогдсон байна. Иргэдийн зүгээс угаартах аюулгүй гэдгээр нь сонголтоо хийж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нүүрс.шахмал түлшний зуух ярихаас Хөдөө орон нутагт модоор галладаг айл өрхийн зуухыг дулаанаа хадгалдаг бага мод хэрэглэдэг болговол хичнээн ургаа мод унагахаас сэргийлж Тэрбум модонд нэмэр болох бол. Үгүй ядахад аргалаар халдаг болгочихвол малчидад биш юмаа гэхэд байгальд их нэмэр болно. Малчид хамгийн багадаа 2-3 зуухтай л байна даа. Хайран ой мод минь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.