- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээг энэ сарын 21-ний бямба гарагт зохион байгуулна. Автомашингүй өдрийг 1500 орчим хотод 100 орчим сая хүнийг оролцуулан тэмдэглэдэг.
Автомашингүй өдрийн үндсэн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгох буюу нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг уриалахад оршдог.
Өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Тодруулбал, Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.
Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа “Экомобилити” аяныг тодотгон дэмжиж байна. 20 зах, худалдааны төв ажиллахгүй.
Сүхбаатарын талбайд болох нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ болно. Мөн төвийн зургаан дүүргээс асар барьж үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Мөн автомашингүй өдрөөр тус хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.