МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус форумд Оросын талаас хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн тэргүүлэх үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн 100 орчим төлөөлөл оролцож байгаа юм. Харин Монголын талаас 100 орчим бизнес эрхлэгчид оролцож байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар бид Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх, Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах зэрэг шийдвэрт хүрсэн. Монгол, ОХУ-ын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргаад байна. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэтээр хувилбаруудыг ярьж байна. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.