СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-09-17

🔴LIVE: Б.Энхболдын “Ааваас өвлөсөн мөрөөдөл Азийн Харвардад хүргэсэн нь” номын нээлт боллоо

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Зохиолч Б.Энхболдын “Ааваас өвлөсөн мөрөөдөл Азийн Харвардад хүргэсэн нь” номын нээлт боллоо. Номын арга хэмжээнд Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт нийтлэлч Б.Цэнддоо нээлтийн үг хэллээ. 

Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт нийтлэлч Б.Цэнддоо:

-Бүх хүн зохиолч болж төрөх боломж байхгүй. Би жил гаруйгийн өмнө ном бичих санаа хэлж, араас нь шахаж, урам зориг өгч байсан юм. Яагаад гэвэл бид улсынхаа түүхийг шинээр бичиж байгаа. Манай улсын түүх нэлээн гуйвсан, өөр болсон. Гэтэл улсын түүх гэдэг бол айл өрх бүрийн намтарын нийлбэр шүү дээ. Айл бүрийн ургийн бичгийн нийлбэр. . Тэгэхээр улсынхаа түүхийг үнэн бичихийн тулд нэгдүгээрт хувь хүн өөрсдөө эхлээд намтраа зөв бичих ёстой гэж үзсэн юм. Хоёрдугаарт, дурсамж, дурдатгалыг ахмад хүмүүс бичдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл яг бидний үеэс өлгөөд авах, сурах зүйл бага байдаг юм шүү дээ. Тэгэхээр залуучууд өөрсдөө бий болгосон түүхээ өөрсдөө бичих хэрэгтэй гэж би уриалдаг юм. 

Тэгэхээр залуу үеийнхэн түүхийн шинэ цуврал бүтээлүүдийг бичиж байна. Түүний нэг нь манай Б.Энхболд юм. Түүний гэр бүл бол хилчний гэр бүл юм. Зүгээр нэг хотын бид нар шиг суурьшмал амьдраагүй. Тэгэхээр сонин зүйл ихтэй. Айл өрхүүдэд намтар дурсамж үлддэг. Үндэстэнд түүх нь үлддэг юм байна. Залуучууд цаашид түүхээ сайн бичээд явах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.