СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-09-17

А.Отгонбаатар Боловсролын сайд Б.Наранбаярыг мэтгэлцээнд дуудав

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Боловсролын сайд Б.Наранбаяр 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох тухай асуудлыг ярьж, хэвлэлийн бага хурал хийх үеэр түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар өндөг шийдэж, энэ нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. 

А.Отгонбаатарын энэ үйлдлийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Харин тэрээр Боловсролын сайд Б.Наранбаярыг халц мэтгэлцээнд дууджээ. 

Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар: 

-Монгол төрийн сайд аа. Миний бодлоор саадаа "45 хоног" сэдвээр өнөө орой халз мэтгэлцье. Үүнийг зохион байгуулах хараат бус телевиз байна уу. Мэтгэлцээн нэг нэгнээсээ асуулт асууна, хариулах болно.

Тэгэхгүй бол танай хүн намын тэнэг гарууд чинь таван саяын ажлаасаа гараад 1.5 саяын ажилд орно. Би багш хийх гэсэн юм гээд поп поп юм бичээд алж өгч байна. Та нар үнэхээр аймар хүмүүс юм гээч! Өнөөдөр тархи угааж болно. Маргааш энэ улс орон сүйрнэ. Улсаа битгий хорлоод бай гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.