СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайн гар утаснуудыг Алтанбулагийн боомтоор гаргах гэж байсныг саатуулжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Алтанбулагийн хилийн боомтоор хулгайн IPhone, samsung загварын гар утаснууд авч гарах зөрчил ихээр бүртгэгдэж байна.

Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгчээ. Тодруулбал, альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг байжээ.

Мөн 2024 оны есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг  шалгахад Хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогчид гар утсаа хулгайд алдаж хохирсон байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.