Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө
Прокурорын байгууллагаас эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн н хэрэгт Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.