- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын гишүүн Г.Дамдинням цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-45 хоногийн курсын багш ч гэж юу байх вэ. Талууд аль аль нь буруу тайлбарлаж, буруу эсэргүүцэж давхиад байх шиг байна.
БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсуудад бий. Монголд энэ эрх зүйн орчныг хийсэн "гэм буруутан" хайвал тэр нь би юм.
Өмнөх Парламентад миний ахалж, бидний баталсан Шинэ Боловсролын багц хуулиар ийм боломж нээгдсэн юм. Багш дутагдалтай байдлыг нөхөх гэхээс илүүтэй шинжлэх ухааны гол хичээлүүдийг инженерүүд, бизнес, санхүүгийн ойлголтыг бизнесменүүд, санхүүчид, математик, түүхийн хичээлийг судлаачид заах үүд хаалгыг нээж өгсөн юм л даа.
Ахлах ангийн сурагчдад тун хэрэгтэй эрх зүйн зохицуулалт. Хүн сургах, заах арга зүйн чадварыг тус чиглэлээр мэргэжил олгодог сургуульд тусгай хөтөлбөрөөр кредит цаг тооцуулж сургах ёстой. Ядаж нэг бүтэн улирал үзэх ёстой байх. Нас насны хүүхдийн сэтгэл зүйд таарсан заах арга зүй гэдэг өөрөө Шинжлэх ухаан юм л даа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг төлгөн коммунист. Юу ярьж байгаагаа ойлгохгүй ээ
Peediisen ix medregch!!! Yamr gadnii orond 45x bagsh beldeed bna?!!! Xeldeee!!! Durak