- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд "Байрны орцонд утаа гарч байна" гэсэн дуудлага өнөөдөр 16:12 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байрны В1 давхарт ил задгай хог шатаж байсныг арван минут ажиллаж бүрэн унтраасан байна. Утаажилтын бүсээс 28 том хүн, 5 хүүхдийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.