СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Э.Галдан Бошготын гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Үүнд:

  • Д:2 "Дэнжийн 1000-Самбалхүндэвийн гудамж-149-р сургууль"
  • Ч21А "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4-р хороолол"
  • Ч21Б "Булгийн 19-р гудамж – 3,4-р хороолол – Вокзал"
  • Ч22 "Шадивлан -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам"
  • Ч27 "Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот"
  • Ч23 "Чингэлтэй /Зүрх уул/ – МУБИС – Цэцэг төв"
  • Ч24А "ЗҮРХ УУЛ /Чингэлтэй/ - 3,4-Р ХОРООЛОЛ /эцэс/"
  • Ч38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"
  • Ч73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"
  • Ч31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"
  • Ч55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.