СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн цэргийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 940 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 906 хэрэг шалгагдаж байна.

  • гэх,
  • гэх,
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвийн хөрөнгийг завшсан гэх,
  • ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь бусдад давуу байдал олгосон гэх,
  • гэх,
  • Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ө”, “Б”, “Н” нар нь бусдаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • , мөн бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.