Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уг уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төслүүд манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад бид талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 оны байдлаар хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 3, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 3 төсөл, хөтөлбөр, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 3 төсөл, хөтөлбөр бий. Эдгээрээс Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл болон Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл хийх төслийг үр дүнтэй хэрэгжүүлж байна” гэдгийг хэллээ.
Эдгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор барьж, Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бий болгож байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороололд эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг шийдэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.