Нийслэлийн сонгуулийн хорооноос зарим нэр дэвшигчдийг хассан асуудлаар мэдээлэл хийв.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар:
-Нийслэлийн сонгуулийн хороонд НИТХ-ын сонгуульд 15 нам , нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу НИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам , нэг эвслээс 282 хүн нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэхэд шаардагдах баримт бичгийн лавлагааг нэр дэвшигчдээс авсан.
УБЕГ-т есдүгээр сарын 11-ний өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд нийт 282 иргэнийг нэг бүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан. Ингээд нийт нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан.
Тухайлбал,
Нэг бие даагч нэр дэвших хүсэлт ирүүлсэн боловч шаардлага хангаагүй учраас татгалзсан. Нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж 249 нэр дэвшигчийг бүртгэсэн. Нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан нэр дэвшигчдийн хувьд есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөрчилөө арилгах боломж нэр дэвшигчдэд бий. Энэ бол эцсийн шийдвэр биш гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.