СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

SMART MARKETING CONFERENCE 2024: ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЭРЭГЛЭЭНД ОЙР

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

"SMART Marketing Conference" нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм. Энэ арга хэмжээг дэлхийн болон Азийн маркетинг, криeтив салбарын туршлага, мэдлэгтэй, амжилттай яваа мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криeтив захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулгыг сонсон, тэдгээрээс суралцах боломжийг олгож, маркетингийн салбарын хамтын ажиллагааны хүрээллийг тэлэхэд оршино.

Тийм ч учраас, энэ арга хэмжээний хамгийн чухал хэсэг болон дийлэнх цагийг олон улсын нэр хүндтэй, туршлагатай, авъяастай олон улсын экспертүүдийн илтгэл эзэлдэг.

Илтгэлээс гадна, маркетеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх воркшопуудыг зохион байгуулдаг. Нэмээд, маркетеруудын ажлыг хөнгөвчлөх, маркетингийн автоматжуулалт болон бизнесийн шийдлүүдийг санал болгодог компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг.

Тэдэнтэй хамт эвент зохион байгуулагч, видео продакшн, медиа суваг, судалгааны компани, дезайн болон криэтив аженси зэрэг маркетеруудын түншүүдийн павильон засагддаг.

Товчхондоо, маркетерууд, бизнесийн эзэд, криэтивчүүдийн түншлэлийн нэг цэгийн үйлчилгээ төвлөрдөг гэсэн үг. Түүнчлэн, 1200 гаруй хүн цуглуулдаг энэ эвентийн нэтворкинг хэсэг хамтлаг, дуучид, ди-жей сэт сонсонгоо ярилцаж, шар айраг, дарс шимэнгээ хөөрөлдөж болдог цорын ганц эвент бол SMART Marketing Conference.

ЭНЭ ЖИЛ ЮУ НЬ ӨӨР БАЙХ ВЭ?

Дээр дурьдсан гадаад илтгэгчид, воркшоп, салбарынхны экспо хэсэг хэвээрээ байх ч илүү ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой, хэрэглээнд ойр байх болно. Энэ жилийн SMART Marketing Conference Гадаад илтгэл, Брэнд стори, Воркшоп, Канн кэйс, Experience booth болон Networking area гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг танилцуулъя.

Нэг: Гадаад илтгэл

Энэ жил уламжлал ёсоор гадаадын экспертүүдийн илтгэл тавигдана. Энэ жил нийтдээ 7 улсаас 8 гадаад илтгэгчид ирэх бөгөөд тэдгээрээс эдгээр баталгаажсан сэдвүүд англи хэл дээр танилцуулагдах юм:

  • Collide: Embracing Conflict to Boost Creativity
  • Play with your aspirations: A key to Rock the World
  • From Cost Center to Profit Driver: The envolving role of marketers
  • AI-Assisted SEO Tactics: How to scale your Organic Search Traffic in the era of AI.
  • At the heart of it all: The Story
  • Beyond the checkbox: Confronting the diversity deficit in Asian marketing.
  • Marketing in 2025: How and How Not to use AI and other Tech

Өмнөх жилээс ялгаатай нь англи хэл дээрх илтгэлийг синхрон орчуулдаг байсныг больж, тухайн илтгэгчтэй нэг салбарт ажилладаг, туршлагатай, монгол экспэртээр орчуулгыг хийлгэх болсон. Ингэснээр, хэдий хугацаа нь жаахан уртсах ч сонсогчдод ойлгомжтой, өгөөжтэй, хүртээмжтэй, хөрсөнд буусан байх болно.

Хоёр: Воркшоп

Жил бүрийн энэ хэсэг хамгийн эрэлт ихтэй байдаг гэж хэлж болно. Тэгвэл бид Воркшопын хэсгийн зай талбайг илүү томруулан 150-200 хүн хамрагдах боломжийг нээн шинээр FORUM STAGE үүсгэсэн байгааг дуулгахад таатай байна. Энэ хэсэгт 2 воркшоп хийгдэх бөгөөд тэдгээрийн нэг нь “Урлан криетив” студийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин М.Ганзориг “гэрэл зургийг маркетингд оновчтой ашиглах нь” сэдвийн хүрээнд өөрийн туршлагаасаа хуваалцах болно.

Гурав: Брэнд стори

FORUM STAGE-ийн дараагийн нэг хэсэг. Энэ хэсэгт ирснээр та, Монголын зах зээлд амжилттай байршсан брэндүүдийн брэндээ бүтээсэн түүхээс сонсох болно. Брэндийн үүсгэн байгуулагч, захирлууд нь тухайн брэндээ хэрхэн бүтээсэн талаар, брэндийнхээ үнэт зүйлс, зарчим, түүнийгээ зорилтот бүлэгтээ хэрхэн ойлгуулж, харилцдаг тухай болон амжилттай хэрэгжүүлсэн компанит ажлын кэйсээ хуваалцана.

Дөрөв: Бид хэрхэн маркетинг хийдэг вэ?

Нэмэлт тайзнаа дахин нэг сонирхолтой TALKS болно. Монгол улсдаа тэргүүлж буй компаниудын Маркетингийн багууд хэрхэн маркетинг хийдэг тухайгаа салбарынханд хуваалцана. Тэд компанидаа хэрэглэдэг маркетингийн туршлага, арга хэрэгслүүд, процесс, систем, програм хангамж, түүлс, загвар, удирдамж, чеклистээ, мөн гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулж өөрсдийн маркетинг хийдэг талаараа хуваалцах нь ээ. Эндээс та өөрийн ажилдаа хэрэгжүүлэх боломжтой олон санаа, шинэ түүлсийн талаар мэдээлэл авна гэдэгт илтгэлтэй  байна.

Тав: Каннын кэйс

LIONS NIGHT MONGOLIA 2024 дээр танилцуулагдаж амжаагүй, Канны шилдэг бүтээлүүдийг та FORUM STAGE-ээс үзэх боломжтой.

Монголын маркетингийн холбоо Канны Фестиваль (Cannes Lions International Festival of Creativity)-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сард холбооны гишүүдийн төлөөлөл уг арга хэмжээнд оролцдог. Тэндээс сонсож, мэдсэн, үзэж харснаа салбарынхантайгаа хуваалцдаг LIONS NIGHT MONGOLIA 2024 арга хэмжээг 8 дугаар сард тогтмол зохион байгуулдаг ба энэ жилийн арга хэмжээнд нийт 30 кэйсийг танилцуулсан бөгөөд танилцуулагдаагүй үлдсэн 30 кампанит ажлын кэйсийг энэ хэсэгт танилцуулна. 

Тиймээс та олон улсын нэр хүндтэй наадмын шагнал хүртсэн бүтээлч ажлуудыг үзэж, тэдгээрийг хэрхэн бүтэж, ямар үр дүн үзүүлсэн тухай мэдэхийг хүсвэл FORUM STAGE дээр ирээрэй.

Зургаа: Brand experience хэсэг

Энэ хэсэгт ирснээр тухайн брэндтэй танилцахаас гадна өөрийн биеэр мэдрэх, бодит туршлага бүтээх боломжтой. Энэ жилийн хувьд биеэр мэдрэх спортын нэгэн төрлийг ч мөн энэ хэсэгт оруулж өгсөн байгаа. Ямар спортын төрөл байршсан байгааг та бүхэн ирээд мэдээрэй.

Танилын хүрээгээ тэлэх хэсэг

Арга хэмжээний дараа салбарынхантайгаа танилцаж, нэрийн хуудас, сошиал хаягуудаа солилцож, сонирхлын бүлгээрээ нэгдэх боломжийг SMART MARKETING CONFERENCE танд олгоно.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, SMART Marketing Conference гадаад дотоодын илтгэгчдээс суралцаж, мэдлэгээ тэлэх мөн шар айраг, вино шимэнгээ салбарынхантайгаа нэгдэж танилцдаг Монголын цорын ганц эвент хэвээрээ байх болно. Бүхэл өдрийн турш таныг уйдаахгүй, шинэ содон мэдээ мэдээлэл, сонирхолтой хийх зүйлсээр дүүрэн арга хэмжээ болох болно.

Яг одоо ЭНД ДАРЖ тасалбараа захиалаарай. 

Academic pass: Teacher-175,000₮, Student 49,000₮ *Багш оюутнууд үнэмлэхээ авч ирэн баталгаажуулахыг анхаарна уу. /Байгууллага дээр нэмэмжлэх авах: 80758985/
Хэзээ: 2024/09/24-ний Мягмар гараг 08:30 цагаас
Хаана: AIC STEPPE ARENA
Дэлгэрэнгүй мэдээлэл: 88029023, 99139985, 60036543

Эх сурвалж: Монголын Маркетингийн Холбоо

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.