- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
"Имарт Драгон’’ шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Драгоны автобусны буудал дээр ‘‘Нээлттэй ажлын байрны өдөрлөг’’ зохион байгуулагдаж байна.
Sky Hypermarket LLC Хүний нөөцийн ахлах менежер А.Гантулга:
-Драгоны терминал дотор Имартын тав дахь салбараа удахгүй нээх гэж байна. Шинэ салбарынхаа нээлттэй холбоотой ажлын байрны өдөрлөг болон хэрэглэгчдэдээ зориулсан гишүүн бүртгэлийн өдөрлөгийг хийж байна.
Энэ салбар маань нийт 100 орчим ажлын байрыг нээлттэйгээр зарлаж байгаа. Бидний хувьд нээлттэй ажлын байрууд болон ажил горилогчдодоо зориулаад сегмент бүрд нь зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, тэтгэвэртээ гарсан ахмадууддаа зориулаад өөрт нь зохих ажлын байрыг санал болгож байна. Түүнчлэн "Цалинтай ээж" хөтөлбөр маань цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүнд ажил хийх боломжтой цагийг тохируулдаг. Мөн оюутнуудад уян хатан цагийг санал болгож, хичээлийнхээ бус цаг, амралтынхаа өдрөөр ажил хийх боломжтой.
Имартын тав дахь салбарын албан ёсны нээлт хийх өдөр товлогдоогүй байна. Ирэх аравдугаар сардаа багтааж нээлтээ хийнэ гэсэн зорилготой ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Я
vmar goe yum be ajild orii
ажилд орьё
Ямар гоё юм бэ ажилд орноо
Ажилд орноо
Ajild orie haana uulzahuu