СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-12

Оюутан, сонсогчдыг ургац хураалтад дайчлахдаа анхаарах зөвлөмжийг ХЭҮК-оос өгөв

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/-оос өнөөдөр "Албадан хөдөлмөр эрхлэлт" сэдвийн хүрээнд тэр тусмаа ургац хураалт эхэлсэнтэй холбоотойгоор албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх агуулгаар мэдээлэл хийв.

ХЭҮК-оос ургац хураалтын ажилд технологийн дэвшил ашиглаж их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус, хугацаат цэргийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр оролцуулах ёстойг санууллаа.

2022 оноос хойш энэ талаар дүн шинжилгээ хийхэд,

-Оюутан залуусыг ургац хураалтад татан оролцуулж байгаа тохиолдолд оюутнуудын түр зуурын ажлын байр, амьдрах орчинд хяналт тавьж байгаа нь учир дутагдалтай байна. Эрэгтэй, эмэгтэйгээр ялгасан орчин бий болгох нь зайлшгүй шаардлагатай байна. 
-Гэрээг сургуулийн удирдлагуудтай хийж байгаа нь оюутан залуус өөрсдөд нь шаардах эрх нь үүсэж өгөхгүй байна. Иймд гэрээг оюутнуудтай өөрсөдтэй нь хийх нь чухал байна. 
-Цалин хөлсний тухайд тухайн оюутан өөрөө төлбөр тооцооны картаар авч шилжүүлдэг болох нь зохистой байна. Дундаас нь дур зоргоор ямар нэгэн суутгал хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. 
-Зөрчигдсөн эрхийнхээ асуудлаар хэнд хандаж гомдол гаргах уу гэдгийг гэрээний нөхцөл дээр тусгах хэрэгтэй. 
-Ургац хураалтын ажилд дунд сургуулийн хүүхдүүдийг оролцуулж байгаа асуудлыг хориглох хэрэгтэй гэх мэт асуудлыг шийдэх шаардлагатай дүгнэгджээ.

Судалгаанаас харахад гэрээг тухайн аж ахуйн нэгж их дээд сургуулиудтай нэгдсэн байдлаар хийж байсан ба нэг өдрийн ажлын хөлсийг 45-62 мянган төгрөг эсвэл шуудай ногоог 1500-2000 төгрөг зэргээр өөр өөр байсан байна. Мөн дусаал гоождог майханд байрлуулсан мөн халуун илчлэгтэй хоолоор хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл байдлаар нь хангах хэрэгтэй байгаа зэрэг зөрчил илэрсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.