Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардууллаа."Парис-2024" зуны XXXIII олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Ази тивийн болон дэлхийн аварга Б.Баасанхүүд МУГТ цол хүртээлээ.
МУГТ Б.Баасанхүү:
-Маш их баяртай байна. Энэ цолоо хамгаалахын төлөө бэлтгэл сургуулилалтаа сайн хийх болно оо. Ерөнхийлөгч удахгүй баатар болоорой гэсэн. Хэлсэн үг нь удахгүй биеллээ олох байхаа гэж бодож байна.
Өмнө нь Дэлхийн аваргад түрүүлээд Төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах мэдрэмж үнэхээр сайхан байдаг гэдгийг мэдэрсэн байсан. Би төрийн далбаагаа мандуулж чадсан ч төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй. Бусад тамирчид маань эгшиглүүлээсэй гэж хүссэн. Түүнийг минь ч биелүүлж паралимпын таеквондогоос алтан медаль авсан. Тэр үед үнэхээр гоё огшсон.
Дараагийн зорих зүйл маань 2028 оны олимп. Амжилтаа ахиулж улам бататгах болно" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.