- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Парис-2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцсон тамирчдад Засгийн газрын шагналын батламжийг гардууллаа.
Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын аварга, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналын батламж гардуулан өглөө.
Мөн "Парис-2024" олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга, гавьяат тамирчин, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ нарт гурван өрөө орон сууц, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.