Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ:
-"Паралимпын гурван циклээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Сүхбаатарын одонгоор шагнагдсандаа маш их баяртай байна. Намайг дэмжсэн Монголын ард түмэн болон өнөөдрийн энэ өдөрлөгт хүрэхэд тусалж дэмжсэн ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль, Биеийн тамир, спортын улсын хороо, Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, дасгалжуулагч Д.Баттулгадаа баярлалаа. Мөн үргэлж ард минь байж бүх асуудлыг хариуцдаг ээждээ баярлалаа.
2028 оны паралимпын бэлтгэл өчигдөр эхэлсэн. Уржигдар ирээд өчигдөр бэлтгэлдээ орсон. Энэ сарын 24-28-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд -120 кг-ийн төрөлд оролцоно. Цаашлаад хуваарьт тэмцээнүүддээ оролцоод явна. 2028 оны паралимпод оролцоно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.