- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100, олимпын наадамд оролцож эхэлсний 60, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан "Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор "Парис-2024" паралимпын аварга, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавыг шагналаа.
Гавьяат тамирчин цолоор
-"Парис-2024" олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү,
-"Парис-2024" паралимпын мөнгөн медальт, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга нарыг шагналаа.
Гавьяат дасгалжуулагч цолоор
-Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, ахмад Н.Эрдэнэбаатар,
-Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчД.Батнасан,
-Пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашира нарыг шагнав.
Сүхбаатарын одонгоор
-Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ,
-Гавьяат тамирчин, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ,
-Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга,
-Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмаа,
-Монголын үндэсний паралимпын холбооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүү,
-Гавьяат тамирчин, хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийнх аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Ц.Раднаа нарыг шагналаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.