СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-11

Х.Нямбаатар: Х.Баттулга, З.Энхболд хоёр гадны тавиул, туршуул мэтээр Монголд ажилладаг

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Х.Баттулгын хийсэн хулгай луйврын талаар өдөр бүр мэдээлэл хийнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл тэрээр өнөөдөр "Х.Баттулга НИТХ-д өөрийн хулгайгаа хийхээр санаархаж байна. Түүний хамаарал бүхий 30 гаруй хүн нэр дэвшсэн. Х.Баттулга, З.Энхболд хоёрын Монголын төрд хийсэн маш олон нүгэлт үйлдэл байгаа. Энэ хүмүүс гадны тавиул туршуул мэтээр Монголд ажилладаг гэдгийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Сүүлийн үед женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаран хүн НИТХ-д нэр дэвшиж байгаа. Өөрийнх нь туслах жолоочоос эхлээд ах, эгчийнх нь хүүхэд, шантааж хийдэг лайвчид гэх мэт нэр бүхий хүмүүс. Эдгээр нэр дэвшиж байгаа хүмүүс өнөөгийн нийслэлийн удирдлагын багийг хоёр үндсэн асуудлаар харлуулах арга хэмжээг авч байгаа. Нэгдүгээрт бордюрын мафи, нөгөөх нь Дундголыг баллачихлаа гэдэг зүйл ярина гээд төлөвлөөд явж байгаа гэж сонссон.

. Энэ хүмүүсийн хийсэн маш олон балаг байгаа. . Өөрөөр хэлбэл энэ 16 жилийн хугацаанд нүүрсээ төмөр замаар тээвэрлэсэн бол бидний амьдрал өнөөдрийнхөөс нэг дахин илүү болох байсан. Эргэн сануулахад гялар уутанд элс хийж цоолж Монголын баялаг ингээд гоожих гэж байна гэдэг зүйл ярьсан. Харин үүнээс үр ашгийг нь хэн хүртсэн бэ гэвэл З.Энхболдын хамаарал бүхий Хишиг арвин гэдэг компани. Түүнийг дагасан нүүрс тээврийн компаниуд цэцэглэсэн. Энэ хүмүүсийн балгаар маш олон хүний эрдэнэт амь нас хохирсон.

Дээр нь энэ хүмүүс ажил хийж байгаа өнгөтэй өөдтэй болгоныг гоочилж, мэдээлэл муутай иргэдийн тархийг эргүүлж, харлуулдаг механизмыг бий болгосон. ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжинг нялх амрагтай болгож харлуулах ажлыг хийсэн. М.Батчимэг гэж мундаг боловсролтой эмэгтэйг Тайваны тагнуул болгож байсан. Г.Батхүү агсныг тангаргийн буг болгож харлуулж, муулж байсан.

Бордюр гэдэг сэдэв дээр маш том хэвлэлийн баг ажиллаж байна гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн цагаар З.Энхболд бордюр хийж байгаа газар очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод, зураг авчихаад явж байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ хүмүүс дахиж намайг юу гэж гүтгэх бол гэдэг айдас хүйдэс дунд байна. 

Тухайлбал Хятадууд орж ирж Монголын эрчим хүчний системийг цөлмөх гэж байна гээд Багануурын ДЦС-ын тендерийг зогсоосон. Ингээд өнөөдөр бид эрчим хүчний дутагдалд орчихоод явж байна. Ерөнхий сайд С.Баярын үед Шивээ Овоог түшиглэсэн Хятадын хөрөнгө оруулалттай 6000 мгв нүүрсний цахилгаан станц байгуулах ажлыг мөн зогсоосон. Өөрөө ямар ч тооцоо судалгаагүй төсөл эхлүүлдэг ч нэг ч дуусгасан төсөлгүй. Майдар хот, Зүүн төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк боссонгүй.

Энэ хүмүүс зөвхөн хулгай хийдэг. Үүнийгээ хамгаалж, халхлахын тулд өөрсдийн суганы үснүүдийг НИТХ, УИХ-д оруулж ирдэг уламжлалтай. Женко хот дээр ирж хулгайгаа үргэлжлүүлье гэж байгаа юм байна. Энэ хүнтэй холбоотой олон зүйлсийг баримттайгаар хэлээд явна аа. Бордюрын бизнесээр сонгуулийн зардлаа босгож байгаа гэсэн мэдээлэл явж байна лээ. Харин бид мөнгөгүй сонгуульд оръё гэж байгаа гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өглөө
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зика нэг бродурыг 20.000₮ ийн үнэтэй байхад 132.000₮ р авсан гэсэн байх юм хэн нь үнэн яриад байна.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тийм олон баримт бгаад бол шалгаач хууль зүйн сайд бхдаа шалгаад яллаад өгөхгүй яасын

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хариуцлагатай нотолгоотой баримттай юмыг яримаар юм. Зүгээр л лайвдаад хүн гүтгээд доромжлоод явахаа болимоор юм аа. Бас сэтгэцээ ч шалгуураар юм.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ 2 хүн гадны туршуул юм бол ерөнхийлөгч ерөнхий сайд нар чинь ОХУын монгол дахь бие төлөөлөгчид шүү дээ.Чойжилсүрэн бол ил цагаан црвагч мөн.Эд эөри адилхан хариуцлага тооцож чадах юм уу.Чадахгүй бол Нямбаатар хуцалгүй кайлах хэрэгтэй.

mnbvcб
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Баттулга бол цэвэр оросын тавиул туршуул...

zochin
4 хоногийн өмнө
116.206.83.106

дүлий нарциссист, буруу болгоныг бусдаас хайдаг, хүний үгийг дуулахгүй. хотын өмнөх хулгайч даргын хэрэг нь намжаагуй, дунд голын тохижилт шийдэгдээгуй байхад дараа жил урсаад алга болох бордюрыг хийх хэрэг байсан уу. хөлсны ТВ дагуулсан хоосон рэкламны пауза нь зүгээр л нийслэлчид бидний татварын мөнгөөр өөрсдөө үлдэх сонгуулийн луйварт, тархи угаалтанд мөнгөө босгож байна гэж хардаж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.