- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголын авто замчдын холбоо болон Замчин залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийв.
Монголын авто замчдын холбоо:
-Авто замын салбарынхныг замын хашлаганы мафи мэтээр буруу мэдээлэл олон нийтэд цацаж байгаад бухимдаж байна. Замчдын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна. Авто замын хашлаганы талаарх мэдээллийг буруу өгч байна. Замын чулуун хашлага буюу бордюрыг Хятад улсаас захиалан авч байгаа. Дотоодын цөөн хэдэн компаниуд энэ их бүтээн байгуулалтад чулуу нийлүүлэх боломжгүй.
Мөн сүүлийн үед бетонон хашлага шаардлагад нийцэхгүй, богино настай байгаа. Жишээлбэл, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн хашлагыг 20 жил солиогүй. Бетонон хашлагаас 2-3 дахин үнэтэй зардлаар чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн насжилттай болно.
Хятад улсаас нэг ширхэг бордюрыг 35 мянган төгрөгөөр худалдан авдаг. Гэтэл олон нийтийн сүлжээнд нэг ширхэг бордюрыг 12 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл.
Гаалийн мэдээллээр нэг килограмм бордюрыг 0.58 юаниар худалдан авч байгаа. Нэг бордюр 130 кг жинтэй гэж үзвэд 178 юань буюу 36.946 төгрөг болж байгаа юм. Татвар нь хуулиараа 20 хувь, НӨАТ-ын татвар 10 хувь гээд 30 хувийн татвартай. Нэг бордюр дээр 20.900 төгрөгийн гаалийн татвар төлж байгаа. Дараагийн зардал нь Замын-Үүд-Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал нь таван сая төгрөг. Нэг машин 27 тонн чулуун бордюр ачих боломжтой. Нэгж үнээр тооцвол нэг ширхэг бордюр 25 мянган төгрөгийн зардлаар хотод ирж байгаа. Цаг хугацаа давчуу хоёр сарын хугацаа байгаа учраас вагоноор тээвэрлэх боломжгүй байна. Зөвхөн хотод тээвэрлэн ирэхэд 83 мянган төгрөгийн зардлаар орж ирж байна. Ингээд ачиж буулгах гээд үнэ хөлс нэмэгдээд 100 гаруй мянган төгрөг болж байгаа юм. Чулуун хашлага сольчих юм бол 20-30 жилийн насжилттай гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uheech ta nar sheesnuud