Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг наймдугаар сараас тогтмол зохион байгуулж эхэлжээ.
Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10 гаруй автомашин бүхий 20 орчим иргэнээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн найман тонн гаруй самрыг хураан авчээ.
Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байгаа аж.
Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны Салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.