СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-09-09

RAIN тоглолтын билет 200 000-2 000 000 сая төгрөгөөр худалдаалагдаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин "Rain" буюу Жун Жи Хун Монгол Улсад албан ёсоор тоглолтоо хийх гэж байгаа билээ. Evandis Entertainment-аас толилуулах гэж буй “Super Concert-2024” тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцоно.

Энэ сарын 15-ны өдөр буюу энэ ням гарагт Hit Park-д тоглолт болно.

Тоглолтод  дотоодын шилдэг артистууд болон залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон. 

Тасалбарыг Shoppy.mn сайтад хандаж худалдан авах боломжтой. Мөн биет тасалбарыг GS25-ийн бүх салбаруудаар худалдаалж байна. 

Хосын тасалбар 300,000: Хайртай дотны хүнтэйгээ ирэх үзэгчдээ зориулсан хөнгөлттэй үнийн дүнтэй хосын тасалбар (тоо хязгаартай).

Шүтэн бишрэгчийн тасалбар 500,000: Үнэнч фенүүдэд тусгайлан гаргасан талбай буюу тоглолтыг тайзны урд хэсгээс илүү ойроос мэдэрч үзэх боломжийг бүрдүүлсэн тасалбар (тоо хязгаартай). 

Энгийн тасалбар 200,000: Тоглолтын ерөнхий тасалбар

VIP тасалбар 1,000,000: Тоглолтын талбай болон тайзыг бүтнээр нь мэдэрч үзэх боломжтой ТУСГАЙ хэсэгт урьдчилан бэлдсэн уух идэх зүйлсийн сеттэй ширээнд тухлан суух боломжийг бүрдүүлсэн тасалбар.

VVIP тасалбар 2,000,000: Тоглолтын талбай болон тайзыг бүтнээр нь мэдэрч үзэх боломжтой ТУСГАЙ хэсэгт урьдчилан бэлдсэн уух идэх зүйлсийн сеттэй ширээнд тухлан суух мөн зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн онцгой GIFTBOX бэлэг дагалдана.

VIP тасалбарт юу багтсан бэ?
-VIP ширээ нь Moet Brut 2 bottle, Cheese platter, Soft drinks - 6, Water - 6, Fuyl vape-ээс бүрдсэн байна.
-The VUE Lounge тусгай үйлчилгээг авах
-Vault-д Private after party-д оролцох урилга
-Тоглолтыг хамгийн ойроос үзэх
-Тоглолтыг тухлан сууж үзэх
-Super fanzone хэсэгт нэвтрэх
-VIP нойл
-Тустай хэсгээр нэвтрэх болон гарах
-VIP нэг ширээ дүүргэлт 6 хүн

VIP лавлах: 80805865

“Super Concert-2024”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Evandis Entertaiment ажиллаж байгаа бөгөөд тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

Ташрамп дурдахад, Монголчуудад "Миний Байшин" телевизийн уран бүтээлээрээ танигдсан жүжигчин RAIN нь дуучин, жүжигчин, ая зохиогч бөгөөд долоон цомог, 28 сингл, дэлхийн даяар нийт 20 гаруй бие даасан тоглолтоо хийжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.