СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-09

Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
3 сарын өмнө

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын зарим сайд хоцорчээ. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдсан байна.

Тэрбээр Ард нь 126 сайд хүлээж байгаа шүү” гэжээ. Мөн “Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдлаа. Ирэх 2025 оны төсөв өргөн баригдлаа. Сонгуулиас хойшх танин мэдэхүйн хугацаа чинь дууслаа. Одоо амлалтаа биелүүлэх цаг шүү” гэсэн байна.

Дээрх хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар яригдсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцуулжээ. Түүний дараа төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Харин ямар асуудал, яаж тулгамдаад байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Ямартай ч Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавиад зургаан жил болж байна. Анх 2024 онд ашиглалтад орно гэж байсан ч цар тахлын улмаас хойшилж 2026 онд ашиглалтад орохоор болсон. Гэхдээ жилийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн явцтай газар дээр нь очиж танилцаад “Газрын тосны үйлдвэр байгуулах төслийн явцад тодорхой асуудлууд гарсан ч шуурхай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлж дуусгах ёстой. 2026 оны хоёрдугаар хагаст багтаан ашиглалтад оруулна гэдгийг төслийн багийнхан хэлсэн. Энэ төсөл бол геополитик, стратегийн чухал ач холбогдолтой төсөл учраас төслийг зогсоохгүй, харин ч хурдтай үргэлжлүүлж, дуусгах бодлогыг Засгийн газар барьж ажиллана. Төсөл гацаахад хүргэж байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлээд явна. Хөгжлийн банкнаас ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх санхүүжилтийг олгохоор тохирсон ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогссон юм байна. Ингэснээр ажилчдын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах боломжтой. Энэтхэгийн Засгийн газраас гаргаж байгаа хөнгөлөлттэй санхүүжилт хэвийн олгогдоод явж байгаа. Харин Монголын талаас олгох санхүүжилтүүд гацсанаас болж төсөл удаашрах шалтгаан болсон байна. Тиймээс Засгийн газраас энэ төсөлтэй холбоотой шийдвэрийг шуурхай гаргаж ажиллах ёстой” гэж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр “Ер нь бид энэ том төслүүдийг хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Бас шударга ёсыг тогтоохын төлөө ингэж нэгдсэн. . Хонгилын шүүхийн нөхдүүд намайг сонгуулиар алга болчихно гэж горьдсон байх. Сонгуулийн дундуур хүнийг баривчилж хорьсон үйлдлүүд нь улс төрийн сонгуульд нөлөөлөх гэсэн үйлдэл байсан шүү. Худалдагдсан шүүгч нарын хувьд баярлах биш харин үнэн мөн нь илрэх цаг дөхөж байгаа гэдгийг хэлчихье. Хэрэг барьдаг шүүхийн мөн чанарыг шинэ УИХ удахгүй ойлгоно” гэсэн байна. Тэгэхээр

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аргил
3 сарын өмнө
116.206.83.106

Манай ЕС Оюун-эрдэнэ үнэхээр зоригтой. Таныг олон түмэн бүгдээрээ дэмжиж байна.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Амжилт. Зориг гарган бүхнийг ард түмний төлөө ажилла. Амжилт амжилт амжилт.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Энэ болохгүй байгаа шүүгч нартаа хариуцлага тооцоод огцруулаад дараагийн хүнийг нь томилоод явж болдоггүй юмуу, шүүгч буруу юм хийгээд улс орон ард түмний эсрэг шийдвэр гаргаад байхад хэн ч хариуцлага тооцдоггүй ийм улс байдаг юмуу, ер нь энэ улсад төр гэж байна уу, ерөнхийлөгч гэж хүн юу хийгээд байгаа юм бол, хааяа нэг шагнал нэртэй баахан төмөр тарааж байх юм

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Сайн ажиллаж бна. Амжилт хүсэе.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Бүрэн дүүрэн дэмжиж бна. Амжилт хүсэе

Г.Гомбо
3 сарын өмнө
116.206.83.106

Л.Оюун-эрдэнэ төгс төгөлдөр хүн биш байх л даа. Гэхдээ улстөрийн эр зориг гаргаж шудрага бусын мөсөн уулын захаас нурааж эхэлсэн нь үнэн. Энэ хэрийн зоригтой ерөнхий сайд урьд өмнө байгаагүй байхаа. Энэ хүнийг хамгаалдаг алба нь сонорсэрэмжтэй л байгаасай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.