СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.