- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
"Парис-2024" паралимпын таеквондогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй хамт олон болон гэр бүл, найз нөхөд нь угтан авч баяр хүргэжээ.
Олимпын алтан медальт У.Сүрэнжав:
-Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүртэл минь тусалж дэмжсэн гэр бүл, хамт болон багш дасгалжуулагчид гээд бүх хүнд маш их баярлалаа. Монголын таеквондогийн холбоондоо маш их баярлалаа.
Анхны эмэгтэй олимпын аварга болсон гэдгээ сонсоод "Хөөх тийм үү" гэж хэлээд өөрөө маш их бахархсан. Энэ медалийг авах гэж баг хамт олон, багштайгаа өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Олимпын үеэр сэтгэл зүй сайн байсан. Алтан медалийн төлөөх тулалдааны өмнө багштайгаа маш сайн ярилцсан. Цаашид таеквондогоороо хичээллэж Лос Анжелесийн олимпод оролцоно. Энэ спортод үнэхээр хайртай учраас өдийг хүртэл явсан. Миний хүсэл мөрөөдлийг минь дэмжсэн аав, ээждээ маш их баярлалаа" гэв.
МУГТ Г.Болор-Эрдэнэ:
-Миний хувьд Парисын олимпт 90 хувийн амжилт гаргаж ирлээ. Үлдсэн 10 хувиа 2028 оны Лож Анжелесийн олимпод гаргана. Илүү хичээнэ. Миний хувьд Биеийн тамир спортын үндэсний хорооны Эрдэм шинжилгээний албаны дэргэд хоёр жил бэлтгэл сургуулилт хийсэн. Төлөвшсөн бэлтгэлтэй байсны үр дүн гарч байна гэж бодож байгаа. Эхний тоглолтоос хойш бие сайн тавирч, дотроо төвлөрч, их сайн сэтгэл зүйтэй байсан. Гэхдээ алтан медалийн төлөөх тулаанд харамсалтайгаар хожигдсон. Бүх хүнд маш их баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.