СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-09-05

Хүн шатааж, хэргийн газраас зугтсан 48 настай этгээдийг олж тогтоожээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр 01 цагт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад Б /48 настай, эрэгтэй/ нь тус хэргийг үйлдэн хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг тогтоожээ.

СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчтой ямар холбоо хамааралтай хүн болох, хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.