"Парис 2024" зуны паралимпын наадамд Монгол Улсын багийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын хорооны Гадаад Харилцаа, Мэдээллийн Технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны Тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Насанбатын Оюунбат ажиллаж байна.
Тэрээр Монголын баг тамирчид "БЭЭЖИН 2008" Зуны Олимпын наадамд бахдам сайхан амжилт үзүүлэн оролцоход БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Үндэсний шигшээ багийн албыг удирдсан анхны эмэгтэй удирдагч юм. 2004-2014 онуудад Азийн спортын менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2019-2023 онд Олон Улсын Паралимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Эмэгтэйчүүд ба Спорт" комиссийн гишүүн, 2009-2020 онд Монголын Үндэсний Паралимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж Пара спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм зүтгэлтэн юм.
"ТОКИО 2009" Азийн хүүхдийн Пара спортын наадам, "ВАНКУВЕР 2010" Өвлийн Паралимпын наадам, "ЛОНДОН 2012" Зуны Паралимпын наадам, "ГУАНЖОУ 2010" Азийн Зуны Пара спортын наадам, 2011 онд болсон Тэргэнцэртэй тамирчдын Дэлхийн наадам, 2012 оны "Азийн хүүхдүүд" наадам, 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон "Азийн хүүхдүүд" наадамд оролцсон Монгол Улсын багийн ахлагчаар ажилласан туршлагатай манлайлагч. Орос, Англи, Хятад хэлний өндөр боловсрол мэдлэгтэй бүсгүй билээ. Түүний аав нэртэй багш. Монгол Улсын Гавьяат багш Осорын Насанбат хэмээх эрхэм хүн бий. Насанбатын Оюунбат усан спортын тамирчин. Усан спортын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2007 онд БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд Спортын менежментээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн юм.
Эх сурвалж: Монголын Паралимпын хороо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүн бол Монголын Паралимпын хорооны бүсгүй домог юм. Н. Оюунбатын шууд удирдлага гавьяа зүтгэлийн үр дүнд Монголын спорт өдий зэрэгтэй мандан бадарч хөгжлийн зөв зам дээр зогсож чадсанг Монголын Үндэсний паралимпын хорооны тэргүүлэгч гишүүн Монголын Үндэсний пара хөнгөн атлетикийн холбоог үүсгэн байгуулагчийн хувиар батлан хэлэх байна. Тамирчид нь гайхамшигтай амжилтын эзэд юм бол энэ Н.Оюунбат гэдэг хүн өөрөө спортын домгийн хатан юм даа. Энэ удаагийн “Парис-2024”- н багийн ахлагчаар ажиллаж наадмын зохион байгуулалтыг жинхэн утгаар нь хийж эв найрамдал, нөхөрлөлийн уур амьсгал дор явуулж чадаж байна. Баярлалааа Н. Оюунбатаа. Чи өөрөө спорт, эв нэгдлын хатан болоод гүйж яваагаа мэдэхгүй л баяр гуниг бүхнийг бидэнтэй хуваалцаад гүйж явна даа.
Олимпын хорооны Ерөнхийлөгч болгочихмоор юм