Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.