ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулаа.
Шадар сайд С.Амарсайхан:
-Манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс. Хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал нь стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой байдаг. ОХУ-ын ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх гэх зэрэг олон асуудал хэлэлцэгдсэн.
Хэлэлцээрийн үеэр өнгөрсөн хугацаанд ярилцсан цаашид хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлууд мөн яригдсан. Итгэлцлийг бэхжүүлэх айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. Тухайлбал, эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг байгуулах асуудал эрчимтэй байна. Харин удаашраад байгаа төмөр замын шинэчлэлийн асуудлыг урагшлуулах, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулах, ТЭЦ III дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийх ажлын зураг төслийг боловсруулах зэрэг бичиг баримтуудад холбогдох албаныхан гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин байна гэсэн үг.
Манай улс ОХУ, Евроазийн улс орнууд руу экспорт хийх гэхээр татвар өндөр, хэмжээ хязгаар тогтоочихдог асуудал олон жил яригдсаар ирсэн. Энэ оны арваннэгдүгээр сардаа багтаан хэлэлцээрээ албан ёсоор батлахаар ажиллана. Ингэснээр манай улсын 345 төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй, хэмжээ харгалзахгүй ОХУ-д экспортод гарах боломж бүрдэнэ.
Газрын тосны бүтээгдэхүүн болох дизель, шатахууны ханган нийлүүлэлтийг тогтвортой хийх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өчигдөр байгуулсан. Ингэснээр манай улсад ямар нэг байдлаар шатахуун нийлүүлэлт тасалдах, хязгаарлагдах асуудал байхгүй гэж ойлгож болно. Түүнчлэн онгоцны түлшийг хямд өртгөөр тогтмол нийлүүлэх талаар гэрээ хэлэлцээрт тусгагдсан байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнгүй авч байгаа биш пизда
энэ яг ху жаа юм аа.