СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-04

Улс төрийн барометр “...Ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүнд өссөн” гэж зарлав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Монголд улс төрийн судалгаа сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байна. Улстөрчид, улс төрийн намууд ч судалгааг хэрэглэж сураад байгаатай холбоотой. Тэр хэрээр судалгааны чансаатай байгууллага олон ч болж байна. Тэдний нэг, гэхдээ нэлээд туршлагатай МЭК гэж байгууллага бий. Тус байгууллага ээлжит судалгаа болох “Наймдугаар сарын улс төрийн барометр”-ийг зарлажээ. 

Тэд энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг байна. Тэгээд ямар дүн гарсныг танилцуулъя.

. Шүүмжтэй саналуудын 25 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна”, 23 хувь нь “…Худлаа попордог”, 17 хувь нь “…Хариуцлагаас зугтдаг” гэжээ.

УИХ-ын үйл ажиллагаа анх долдугаар сард 5 хувийн үнэлгээтэй байсан бол наймдугаар сард 4.8 болж буурчээ. Дэмжсэн саналын 42 хувь нь “…Ажлаа сайн хийх байх” гэсэн байна. Шүүмжилсэн хүмүүсийн 52 хувь нь “…Шинээр бүрэлдсэн тул сайн мэдэхгүй байна”, 41 хувь нь “…2024 оны төсвийн тодотгол” гэсэн хариултыг хэлжээ.

бол шүүмжтэй саналуудын 43 хувь нь “…Үнийн өсөлт”, 20 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 12 хувь нь “…АН-тай нэгдэж засаг байгуулсан” гэжээ.

. Шүүмлэлийн 29 хувь нь “…Түгжрэл”, 24 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 17 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна” гэжээ.

Мөн улс төрийн нам эвслүүдийн авсан үнэлгээ байна.

. Өмнөх долдугаар сард 22 хувийн санал авч байжээ. Удаах байрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бичигджээ. Түүнийг иргэдийн 21 хувь дэмжсэн бөгөөд өмнөх долдугаарт сард мөн ийм санал авч байжээ. Гуравдугаарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга 15 хувь, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр, Ч.Лодойсамбуу нар тус бүр есөн хувь, Шадар сайд Т.Доржханд найм, Хотын дарга Х.Нямбаатар долоон хувийн санал авч энэ жагсаалтыг бүрдүүлжээ.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 18 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрбээр өмнө нь мөн 18 хувийн санал авч байжээ. Удаах байрт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 17 хувийн саналаар оржээ. Гуравт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 11 хувь, тэгээд араас нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 10, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр 10, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ес, Сангийн сайд Б.Жавхлан 14, Шадар сайд Т.Доржханд 10 хувийн санал авч үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг бүрдүүлжээ.

Ерөнхийдөө дээрх хэд хэдэн “номинац”-ыг харвал 2024 оны наймдугаар сард Монголын улстөрчдөөс ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүн л өссөн байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

tileuhan salenbaba
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Sain bain uu hotin darga bid hobd amagas ersin tarbiz zarahged bain hunun molder zarulahgui bain bid han zarah be horooni dargnar zarulahgui bain ta tus bolon uu bid hol gazaras ersin chuu Amidarhin erher hotod ersin chuu darga

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.