СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Кёкүшюзанбатбаяр нарын хэрэгт 60 хоногийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас эхлэх хоёр өдрийн турш хэлэлцээд баасан гарагт гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлэхээр болсон юм.

Гэвч тус шүүхийн шүүгч И.Ганбат хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд дээрх хүмүүст холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийг үндэслэн 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалган шүүх хурлыг хойшлуулсан байна.

НПГ-аас Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхээр хоёр дахь удаагаа шийдвэрлүүлэхээр болсон билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.